Ийст Форест ХХК

БИДНИЙ
ТУХАЙ

Ийст Форест ХХК нь 2019 онд байгуулагдсан үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд уул уурхайн хангамж үйлчилгээ, Улс хоорондын болон орон нутгийн ачаа тээвэр логистик, Тэсэлгээний болон хайгуулын өрөмдлөг, газар тариалан, Тусгай зориулалтын автомотивын салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Үүсгэн байгуулагдсан
2019
Үйл ажиллагааны чиглэл
5
Үнэт зүйл
6

Бид харилцагч байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн цогц шийдлийг санал болгож, аюулгүй ажиллагаа, чанар, бүтээмжийг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон ажилладаг.

Өнөөдөр манай компани Монгол Улсын томоохон уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж, экспортын тээвэр, өрөмдлөгийн үйлчилгээ, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, автомотивын шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

01 / Алсын хараа

Алсын хараа

Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ бүхий салбартаа тэргүүлж ажиллах.

02 / Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Бид харилцагч, түнш байгууллагууддаа найдвартай, үр ашигтай, шинэлэг шийдлүүдийг хүргэж, тогтвортой хөгжил, аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүйг эрхэмлэн ажиллана.

Үндсэн зарчим

Аюулгүй ажиллагаа, чанар, бүтээмжийг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон ажилладаг.

Үнэт зүйлс

Үнэт зүйл

Аюулгүй ажиллагаа

Ёс зүй ба хариуцлага

Чанар ба бүтээмж

Харилцагч төвтэй үйлчилгээ

Инноваци ба хөгжил

Тогтвортой өсөлт

Үйл ажиллагааны чиглэлүүд

Үйл ажиллагаа

01

Улс хоорондын тээвэр, логистик

Дэлгэрэнгүй

Монгол Улс болон БНХАУ-ын хооронд нүүрс, хүдэр, тоног төхөөрөмж, бараа материалын тээвэрлэлтийг мэргэжлийн түвшинд зохион байгуулж, экспорт импортын нийлүүлэлтийн сүлжээг найдвартай ханган ажилладаг.

02

Хайгуулын өрмийн үйлчилгээ

Дэлгэрэнгүй

Ашигт малтмалын эрэл хайгуулын ажлын хүрээнд геологийн өрөмдлөгийн үйлчилгээг орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр гүйцэтгэж, чанартай дээжлэлт, үнэн зөв мэдээллийг харилцагчиддаа хүргэдэг.

03

Тэсэлгээний өрмийн үйлчилгээ

Дэлгэрэнгүй

Ил уурхайн олборлолтын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тэсэлгээний өрөмдлөгийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж байна.

04

Газар тариалан

Дэлгэрэнгүй

Бид газар тариалангийн салбарт хөрс боловсруулалт, тариалалт, ургац хураалт болон хөдөө аж ахуйн техник технологийн шийдлийг хэрэгжүүлэн хүнсний аюулгүй байдал, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж байна.

05

Автомотив

Дэлгэрэнгүй

FD Automotive брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн хувьд уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалттай тусгай тээврийн хэрэгсэл, инженерийн шийдэл, засвар үйлчилгээ болон сэлбэгийн нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

Яагаад биднийг сонгох вэ?

Давуу тал

Туршлагатай удирдлагын баг

Уул уурхай, тээвэр, өрөмдлөгийн салбар дахь практик туршлага

Олон улсын түншлэл, хамтын ажиллагаа

Орчин үеийн техник тоног төхөөрөмж

Аюулгүй ажиллагааны өндөр стандарт

Харилцагчийн хэрэгцээнд нийцсэн уян хатан шийдэл

Хамтдаа ирээдүйг бүтээцгээе

Ийст Форест ХХК нь Монгол Улсын уул уурхай, логистик, газар тариалан, автомотивын салбарын тогтвортой хөгжлийг дэмжин, харилцагч байгууллагуудтайгаа урт хугацааны үнэ цэнтэй хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг.